2010/07/21

Түүнд таалагдсан үгүйгээ яаж мэдэх вэ?


Хаа нэгтээ шинэ залуутай танилцахаараа бид түүнд таалагдсан эсэхээ мэдэхийг туйлын ихээр хүсдэг. Тэр залуу өөрөө бидэнд таалагдаагүй байсан ч гэсэн. Энэ бол хүүхнүүдийн төрөлхийн сониуч зан, мөн өөрийгөө үргэлж үнэлж, цэгнэх дуртайн илрэл юм.
Image hosting by IMGBoot.com
Тэр доорхи 5 үйлдлийг хийж байвал асуултын хариулт "Тийм" гэж ойлгож болно. Энэ бол сэтгэлзүй болон физиологийн онцлогт тулгуурласан дүгнэлт юм шүү бүсгүйчүүд ээ.

1.Тэр таныг хараад хөмсгөө өргөн, инээмсэглэж байвал...
Хэдэн зуун жилийн өмнө ч хүмүүс өөрт таатай санагддаг хүнээ харахаар хөмсгөө өргөж инээмсэглэдэг байсан. Гэвч бид ухамсаргүйгээр буюу өөрийн эрхгүй л ийм үйлдэл хийдэг гэнэ. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс ялгаагүй ингэдэг. Хөмсгөө бага зэрэг өргөн, инээмсэглэх нь 1 секундаас ч бага хугацаанд үргэжилдэг тул та өөрөө сайн анзаарч байж л олж мэдэх боломжтой аж.

2.Түүний бие нь чам руу чиглэж байвал...
Хэрэв тэр таниас жаахан зайтай байвал гар болон хөлийг нь сайн ажиглаарай. Бид өөрт таалагддаг хүмүүсийнхээ байгаа зүг рүү гар, хөлөө чиглүүлсэн байрлалтай суух нь элбэг. Энэ ч мөн адил ухамсаргүй үйлдэл гэнэ. Харин тэр таны хажууд сууж, юм ярьж байхдаа цээж болон мөрөө тань луу харуулсан байдалтайгаар хазайж суувал тэр таныг маш их сонирхож байгаагийн шинж юм.

3.Таныг юм ярьж байхад уруул руу чинь хараад байвал...
Нүд бол хүний сэтгэл санааны байдал, болон бодлыг илтгэх хамгийн гол эрхтэн юм. Бидний харц ажил хэргийн уулзалтын үед хамтрагчийн нүд болон хамрын яс руу голлон төвлөрдөг гэнэ. Харин өөрт таалагддаг хүнээ ямар нэг юм ярьж байхад бидний харц доошилж, уруул, эрүүн дээр төвлөрдөг. Үүнээс доошхи буюу хүзүү, эгэмний яс луу тань харж байвал тэр эргэлт буцалтгүй танд дурлажээ гэсэн үг.

4.Хүүхэн хараа нь томорч, тань луу харж байхдаа илүү олон удаа нүдээ цавчилж байвал...
Бидний хүүхэн хараа 2 зүйлийг харахаараа томордог. Эхнийх нь хурц гэрэл, харин дараагийнх нь өөрт таалагддаг хүн. Хүмүүсийн хүүхэн хараа ихэвчлэн адил хэмжээтэй байдаг. Түүний нүдийг дэргэд нь зогсож байгаа хүнийхтэй нь сэмхэн харьцуулж хараарай. Мөн нүдээ илүү олон удаа цавчилах нь ажиглагдана. Сэтгэл хүчтэй хөдлөх нь бидний биеэс их хэмжээний адерналин ялгаруулдгаас дээрх зүйл илэрдэг ажээ. Зүрх хүчтэй цохилж, өвдөг чичрэх нь ч мөн үүнтэй холбоотой.

5. Таны ярьсан юм болгонд инээгээд байвал...
Таны яриаг сонсч байхдаа хөмсгөө ялигүй өргөсөн байдалтай байвал мөн л сайны дохио юм. Мөн тэр таны ярьсан утгагүй зүйлд ч толгой дохиж, инээж, санал нэгдэж байвал түүнийг өөрийн бодолгүй нэгэн байна гэж бүү бодоорой. Тэр зүгээр л таньтай байхдаа аз жаргалыг мэдэрч байгаа хэрэг.